Үйлдвэрлэлийн талаар





MSC компани нь шинэ төрлийн хоол хүнсний бүтээгдэхүүн боловсруулан гаргах чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компани юм. Бид хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлээд 42 гаруй жил болж байгаа бөгөөд манай компаний удирдлагын зарчим бол хэрэглэгчиддээ дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн нийлүүлэхэд чиглэн ажилладаг гэдгийг та бүхэнд мэдэгдэхэд таатай байна. Бид үйлдвэрлэлийн шат дамжлага бүр дээр эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангаж, шинэ, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд шинжлэх ухааны судалгаа, шинжилгээг тасралтгүй хийдэг. Эрүүл, зөв хооллолтын үндэс суурь болсон эрүүл мэндэд тустай болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд бид 1974 онд MSC компаниа байгуулсан бөгөөд улмаар үйлдвэрлэлээ байнга өргөжүүлж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулан ажиллаж, 1987 онд компанийхаа дэргэд судалгаа шинжилгээний R&D хүрээлэнг байгуулсан болно. Өөрчлөлт шинэчлэлтийг эрэлхийлсэн шинжилгээ судалгааны дагуу бид өнөөдрийг хүртэл олон нэр төрлийн шинэ хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр байна. Энэ хөгжил дэвшилийн гол хөшүүрэг нь манай бүтээгдэхүүнд дуртай, байнга хэрэглэдэг хэрэглэгчидийн маань хайр хүндэтгэл юм. Бид, компаний удирдлага болон манай бүх ажиллагсад та бүхний өмнө хүлээсэн үүргээ байнга ухамсарлан ажилладаг бөгөөд энэ ялдамд та бүхэндээ гүн талархал илэрхийлж байгаадаа баяртай байна. MSC компани нь тасралтгүй явагддаг судалгаа шинжилгээнийхээ үр дүнд энэ шинэ мянганд ч гэсэн шинэлэг, эрүүл мэндэд илүү их тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргасаар байх байна. Эрүүл мэндэд тустай хоол хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дэлхийд тэргүүлэгч компаний хувьд бид энэ үүргээ сайн биелүүлж Та бүхэнд шинэ шилдэг бүтээгдэхүүн байнга нийлүүлж байх болно. Та бүхэнд баярлалаа!











GBSPREMIUM LLP © 2018 All Rights Reserved.